Бидний тухай

Амьд хууль төв ТББ нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэдийг соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, залуу хуульчдын хууль хэрэглээний ур чадварыг сайжруулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, судалгаа, мэдээлэл өгөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлсээр байна.

Хүний эрхийг бүх салбарт хамгаална

Хамтийн ажиллагаа итгэлцэл амжилт багийн ажиллагаа, мэргэжлийн өрсөлдөх чадвар ёс зүй үр дүн

Олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага байна.

Бид хуулийн салбарт 10с дээш жил ажилласан туршлагатай, бүх салбар эрх зүйгээр мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай хуульчдын баг болон төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн, эрх зүйчдийн багтайгаар ажиллаж байна.