Төсөл хөтөлбөр

Зарим ажлааc

2010Баянхонгор аймгийн ИТХ-тай хамтран “Төрийн байгууллагад ажилд авахад авлига өгдөг хандлага жишиг” судалгааны ажил
2011Баянхонгор аймгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” аян
2013-2014Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төсөл
2015Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж” судалгаа
2016-2017“Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хүний эрхийг зөрчихгүй байх нь” стратегийн өмгөөлөл хийж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалав.
2017-2018“Хариуцлагатай засаглал-Хүний эрх” стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, нийтийн албан тушаалтнаас гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа хууль зөрчсөнөөс иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчих, төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буй байдлыг таслан зогсоож, хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авхуулав.
2019-2020Төрийн өмчийн хөрөнгийг хууль бусаар төрийн өмчөөс хасдаг, үнэгүйдүүлдэг байдлыг зогсооход чиглэсэн “Төрийн өмчийн хөрөнгөөр намын санхүүжилтийг босгож байгаа үйлдлийг таслан зогсоох нь” стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, 300 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчөөс хассан шийдвэрийг Захиргааны хэргийн шатны шүүхээр хүчингүй болгуулав.
2021-2022“Хариуцлагатай засаглал-3” төслийг хэрэгжүүлж, газар бол хамгийн гол нийтийн өмч боловч тус өмчийг эзэмших, ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа ил тод бус байдгаас орон нутагт газрыг үнэгүйдүүлж хувийн болон аль нэг байгууллагын ашиг сонирхлын төлөө ашигладаг байдлыг таслан зогсооход чиглэсэн стратегийн өмгөөлөл.
2022-2023“Нийтийн эрх ашиг, нийтийн өмчийг хамгаалах байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл