4.4 тэрбум төгрөгөөр хэвлэгдсэн 1.4 сая сурах бичиг энэ сарын 18-наас ЕБС-уудад түгээгдэнэ

Боловсролын шинэ хуулийн орчинд хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонов. Монгол Улсын парламентын түүхэнд боловсролын хуулийг багцаар нь өөрчилж буй анхны тохиолдол болсон. Хичээл эхлээд удаагүй ч ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг хэвээр. Монгол улсын засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоолыг гаргаж байв.

Уг тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг. Сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэн нийлүүлэлтэд зарцуулдаг.