Архангай аймгийн Чулуут сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхайрхан нэртэй талбайд геологи хайгуулын судалгаа хийхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эф Эм Ай” ХХК 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ГУУКГ-аас авч 2011 онд “Барматгарам” ХХК шилжүүлэн авсанаар хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж иржээ. Энэ нь нутгийн малчин ард иргэдийн хувьд бэлчээр ашиглах түүнчлэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл юм. Уг тусгай зөвшөөрөл олгогдсоноор мал бэлчээрлэх бэлчээрийн талбай илт багасан даац хэтэрсэнээс малчдын хувьд малаа маллахад ихээхэн хүндрэл учруулж байсан билээ. Энэхүү асуудлаар өмгөөлөгч Н.Энхжаргал нь нутгийн малчидтай уулзаж тэдний зөрчигдөж байгаа эрхийг сэргээлгэх түүнчлэн тус суманд олгогдсон тусгай төвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Түүнчлэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр шүүх хурал товлогдож тус шүүх хуралдаанаар Архангай аймгийн Чулуут суманд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.
Архангай аймгийн Чулуут суманд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус болохыг тогтоож уг зөвшөөрөлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.