Төсөл хөтөлбөр
Зарим ажлааc
| 2010 | Баянхонгор аймгийн ИТХ-тай хамтран “Төрийн байгууллагад ажилд авахад авлига өгдөг хандлага жишиг” судалгааны ажил |
| 2011 | Баянхонгор аймгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” аян |
| 2013-2014 | Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төсөл |
| 2015 | Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж” судалгаа |
| 2016-2017 | “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хүний эрхийг зөрчихгүй байх нь” стратегийн өмгөөлөл хийж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалав. |
| 2017-2018 | “Хариуцлагатай засаглал-Хүний эрх” стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, нийтийн албан тушаалтнаас гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа хууль зөрчсөнөөс иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчих, төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буй байдлыг таслан зогсоож, хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авхуулав. |
| 2019-2020 | Төрийн өмчийн хөрөнгийг хууль бусаар төрийн өмчөөс хасдаг, үнэгүйдүүлдэг байдлыг зогсооход чиглэсэн “Төрийн өмчийн хөрөнгөөр намын санхүүжилтийг босгож байгаа үйлдлийг таслан зогсоох нь” стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, 300 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчөөс хассан шийдвэрийг Захиргааны хэргийн шатны шүүхээр хүчингүй болгуулав. |
| 2021-2022 | “Хариуцлагатай засаглал-3” төслийг хэрэгжүүлж, газар бол хамгийн гол нийтийн өмч боловч тус өмчийг эзэмших, ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа ил тод бус байдгаас орон нутагт газрыг үнэгүйдүүлж хувийн болон аль нэг байгууллагын ашиг сонирхлын төлөө ашигладаг байдлыг таслан зогсооход чиглэсэн стратегийн өмгөөлөл. |
| 2022-2023 | “Нийтийн эрх ашиг, нийтийн өмчийг хамгаалах байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл |