Хууль эрх зүйн зөвлөгөө
Хууль зүйн зөвлөгөө
Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг биечлэн болон бичгээр өгөх мөн гэрээ, хэлцэл, хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянах, төрийн болон шүүхийн байгууллагад нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах, албан захидлын төсөл боловсруулах, эрх зүйн үр дагавар бүхий журам, дүрэм, зааварчилгаа боловсруулах, эрх зүйн магадлан дүгнэлт хийх, мөн байгууллага/иргэнд чиглэсэн хууль зүйн тогтмол үйлчилгээ үзүүлэх зэргээр хууль зүйн зөвлөгөөг үзүүлдэг.
Төлөөлөл
Аливаа этгээдэд шүүх, хуулийн байгууллагуудаас гадна бусад төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудад, түүнчлэн бизнесийн харилцаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах хэрэгцээ, шаардлага гардаг.
Бид энэхүү шаардлагын үүднээс Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу төлөөллийн үйл ажиллагаа явуулж байна.
Өмгөөлөл
Манай хууль зүйн фирм нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан иргэн, эрүү, захиргааны бүхий л хэрэг, маргаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна. 2015 оноос хойш давхардсан тоогоор нийт 900 гаруй хэрэг маргаанд оролцож, 3500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлж ажилласан байна.
Хууль, эрх зүйн сургалт
Бид хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, төлөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна хуулийн төслүүдэд санал, дүгнэлт өгөх, эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх, оюутнуудыг дадлагажуулах, мэргэжлийн чиглэлийн судалгааны бүтээл, иргэн, ААН-үүдэд хууль эрх зүйн чиглэлээр сургалтууд зохион байгуулдаг.